Орчин үеийн урлагийн хоёр шинэ од хоорондоо гэрлэхээр болжээ. Жүжигчин Лайам Хэмсфорт 3.5 каратын
бриллиантан шигтгээтэй сүйн бөгжийг Майли Сайрусын ядам хуруунд зүүн өгч, гэргийгээ болохыг гуйжээ. Залуу хосыг гэрлэхээр болсон тухай People сэтгүүл мэдээлсэн тул үнэн ортой гэж үзэж болох ажээ.
19 настай Майли Сайрус 22 настай Лайам Хэмсфорт нар сүүлийн жил гаруйн хугацаанд үерхэж байгаа юм.
“Би чамайгаа өнөөдөр өчигдрийнхөөсөө илүүгээр хайрладаг ч маргааш бүр илүү хайрлана гэдгээ мэдэрдэг. Амьдрал үнэхээр сайхан юм аа. Секс үнэхээр шидтэй зүйл юм. Энэ бол жинхэнэ харилцаа, жинхэнэ мэдрэмж” гэж Майли Сайрус твиттертээ бичжээ.
Харин Лайам Хэмсфорт “Майлитай байхдаа би аз жаргалыг бүрэн мэдэрдэг” хэмээн өгүүлсэн байна.
Р.Гэгээ