Калифорнийн Юниверсал хотын “Гибсон” амфитеатрт “MTV Movie Awards” кино наадам өнгөрөгч ням гарагт зохион байгуулагдлаа.
Тус наадмын шилдэг киногоор Дэвид Слэйдийн найруулсан “The Twilight Saga: Breaking Dawn” кино шалгарсан бөгөөд өнгөрсөн жил өмнөх анги нь мөн шилдгээр шалгарч байжээ. Кино ертөнцийн хамгийн сонирхолтой номинациудад интернэт санал асуулгаар шилдгүүдийг шалгаруулдаг “MTV Movie Awards” кино наадмыг MTV хөгжмийн суваг жил бүр зохион байгуулдаг билээ. Кино санал хураалт шоу эхлэх сүүлийн мөч хүртэл үргэлжилж байсан юм. Энэ жилийн наадмыг дуучин Кэти Пэрригийн экс нөхөр инээдмийн жүжигчин Рассел Брэнд хөтөлж олныг хөгжөөсөн юм. Мөн “The Twilight Saga: Breaking down”, “Hunger Games” кинонууд олон номинациудад нэр дэвшсэн байна. 1992 оноос эхэлж зохион байгуулагдаж ирсэн тус наадмын “Оны шилдэг кино”-гоор “Терминатор 2”, “Титаник”, “Матрикс”, “Гладиатор”, “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Трансформерс” болон “The Twilight Saga: Eclipse” кинонууд шалгарч байсан юм.
Энэ жилийн шилдгүүд:
1.“Шилдэг кино” – “The Twilight Saga: Breaking down”
2.“Шилдэг инээдмийн хэсэг” – Мелисса МакКарти “Bridesmaids”
3.“Шилдэг үнсэлт” – Роберт Паттинсон болон Кристен Стюарт “The Twilight Saga: Breaking down”
4.“Шилдэг тулаан” – Женнифер Лоурэнс ба Жош Хатчерсон нар Александр Людвигийн эсрэг “Hunger Games”
5.“Шилдэг эрэгтэй дүр” – Жош Хатчерсон “Hunger Games”
6.“Шилдэг эмэгтэй дүр” – Женнифер Лоурэнс “Hunger Games”
7.“Шилдэг нүүр хувиргалт” – Элизабет Бэнкс “Hunger Games”
8.“Шилдэг эсрэг дүр” – Женнифер Энистон “Horrible Bosses”
9.“Шилдэг дуу” – LMFAO хамтлаг “Party Rock Anthem,” (“21 Jump Street” кино)
10.“Шилдэг дүр хуваарилалт” – “Harry Potter and the Deathly Hallows”