1. Б.Цэцэг Америкчуудын бүтээсэн “Хадаг” кинонд тоглож шууд олон улсад гарсан азтай бүсгүй.
2. “Чонон сүлд”, “Марко поло” киноны пробонд тэнцээд байсан ч жирэмсэн учраас тоглож чадаагүй.
3. Төрөлтийн дараа түүний жин 128 кг болж хөвсгөр болсон. Хоолны дэглэм дасгал хөдөлгөөнөөр жингээ хаяж харин өнөөдөр тэр эрос болоод байна.
4. Аавыгаа өөд болох үе, хүүхдийнхээ эцэгтэй хамт амьдрах боломжгүй болсон, төрөхийн хүндрэл зэрэг хүнд шалгуур түүнийг жирэмсэн байхад тулгарснаас сэтгэл санаанаас үүдэн хавагнаж жин нэмсэн нь амьдралынх нь хамгийн шорвог агшин.
5. “Үүлэн үст” дээр тоглодог хайр татам ялдам бүсгүй сүүлд “Хөөрхөн шулам” киногоор урлагт эргэн ирснээ илэрхийлсэн.
6. Б.Цэцэг бүсгүйчүүддээ туслахаар “Crossfit 07” фитнесс клуб нээгээд байгаа. Цахим хуудсаараа дамжуулан үргэлж турах талаар зөвлөж, сэтгэл санаагаар дэмждэг түүнд бүсгүйчүүд их талархдаг.
7. Б.Цэцэг моделийн ажил хийж дизайнер Д.Отгонжаргалын бүтээлийг рекламдсан.
8. Сонгуулийн үеэр тэр дуучин Наратай маргалдсан. “Түй улс төр чинь төсөөлснөөс амархан юм гээч. Мэдсэн бол эртхэн ам бариад хэдэн дуу бичүүлдэг байж” гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн. Хариуд нь Нара “Өө хөөрхий Цэцгээ хүртэл ингэж байгаа юм уу. Төрсний дараа хэн ч турдаг хорвоо ш дээ тэгвэл. Сайхан бизнест нь амжилт” гэж жиргэжээ. Тэд найз, дотно байсан ч улс төр айл гэрийг ч дотор нь талцуулдаг.
9. Б.Цэцэг Олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д төгссөн. 2013 оноос PR төслүүд дээр ажиллаж эхэлсэн байна. Харин жүжиглэх, хөтлөгч хийх түүний өөр нэг авьяас.
10. 128 кг-ээс 58 кг болтлоо турж чадсан Б.Цэцэгийн зарим зөвлөгөө: Эрүүлжинэ гэдэг бол 99 хувийн хооллолт нэг хувийн хөдөлмөр байдаг. Хүмүүс хурдан хугацаанд 10, 20кг-аар хасах гээд байдаг. Хэзээ ч тийм юм байдаггүй. Хоолоо заавал ид. Турах гэж байгаа тохиолдолд өлсөхгүй байх ёстой. Тэгвэл эрүүл байна.