Кендалл Женнер Vogue сэтгүүлийн шинэ дугаарын хавтсыг чимэглэсэн явдал Ким Кардашьяны бачуурлыг хүргэжээ. “Кардашьяны гэр бүл” реалити шоуны од бүсгүй төрсөн дүүтэйгээ алдар хүндээ хуваалцах дургүй байгаа юм. Нэр алдартай болохын төлөө тэмцэлдэж байгаа эгч, дүү хоёрын дунд үүссэн ангал өдрөөс өдөрт томорч байгаа гэнэ.
“Энэ сэтгүүлийн хавтсыг чимэглэхээр төлөвлөж байсан Кимын хувьд төрсөн дүүгийнх нь зураг гэнэтийн цохилт болсон” хэмээн эх сурвалж өгүүлэв.
Тун ч удалгүй рэппер эр Канье Уэстын эхнэр өөрийн цахим хуудсан дээр Кендалл ихээхэн амжилт олж байгаа нь түүний ач тус хэмээн бичжээ. Мөн Женнер бүсгүйн цахим хуудас дагагчдынхаа тоогоор эгчээсээ давж гарсан аж. Ким эгч, дүү нарынхаа хэнийг ч урдаа гишгүүлэх бодолгүй юм. Тэд залуу байхдаа их ойр дотно байсан. Харин одоо бол хоорондоо уралцахаас наагуур байгаа сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn