АНУ-ын Лос-Анжелес хотын оршин суугч нэгэн эмэгтэй өөрийг нь тойрон хүрээлж буй бүх эд зүйлс Барби хүүхэлдэйтэй ямар нэгэн байдлаар холбоотой байхад зориулж 70 гаруй мянган долларыг зарцуулжээ. 34 настай Азуса Сакамото 140 гаруй хүүхэлдэй, 40 хос гутал, 60 гар цүнх худалдаж авсны дээр элдэв гоёл чимэглэл, өөрийн сууцыг Барби хэв маягаар засварлахын тулд олон мянган доллар зориулсан гэнэ.
Японоос ирж энд суурьшсан, маникюрын мэргэжилтнээр ажилладаг энэ бүсгүй Барби хүүхэлдэйтэй холбоотой эд зүйлсийг сүүлийн 20 жилийн туршид цуглуулсан байна. Тэрбээр өөрийн олсон бараг бүх мөнгийг энэ үйл хэрэгтээ зориулдаг аж. Түүний унтлагын өрөө, хивс, хана туурга Барбигаар “хучигджээ”. Мөн Сакамото Инстаграм дээр энэ хүүхэлдэйнд зориулсан хуудастай гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn