Холливуудын зартай эгч дүүсийн нэг, тэдэн дундаа хамгийн алдартай бас үзэсгэлэнтэй гэж хэлж болох реппер Канье Уэстийн эхнэр Ким Кардашиан охин Норт Уэст болон ой хүрээгүй байгаа бяцхан хүүгийн хамт далайн эрэгт амарчээ.
Үргэлж л ямар нэгэн хэл амны бай болж байдаг Ким Кардашианы хүүхдүүдтэйгээ хамт байгаа энгийн төрх олон нийтэд маш их таалагдаж байгаа аж.
Мөн түүний биеийг гайхалтай гоолиг болсныг шагшин магтацгааж байна. Холливуудын босго өндөртэй ертөнцөд Кардашианыхан бүх зүйлээрээ алдартай. Жишээлбэл, түүний нөхөр, ээж, хойд аав, дэрсхэн өссөн хоёр эмэгтэй дүү, үзэсгэлэнтэй хоёр эгч гээд тэднийг мэдэхгүй хүмүүс энэ дэлхийд тун ховор.
Зарим нь тэднийг үзэн яддаг бол зарим нь тэдэн шиг болохын тулд юу ч хийхээс буцдаггүй гэдэг. Ингээд Кимийн энгийн хэрнээ хамгийн үзэсгэлэнтэй агшныг хамтдаа харцгаая.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn