Жүжигчин Г.Ундармаагийн охин Анун. Өдөр ирэх тусам ээжтэйгээ усны дусал мэт адилхан болж буй түүнийг найзууд нь Г.Ундармаатай андуурах үе байдаг гэнэ шүү.
Жүжигчин Г.Одончимэгийн охин. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн түүнийг ээжийнхээ шийрийг хатаах охин авьяслаг охин гэлцдэг аж.
Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аня буюу Б.Халиуныг Монгол HD телевизийн стилист гэдгээр андахгүй биз. Түүний том охин нь одоо 15 настай бөгөөд загварлаг ээжийнхээ шийрийг хатаах стиллэг нэгэн юм.
Клипэнд тоглож “од” болох гараагаа эхлүүлсэн Д.Пүрэвсүрэнд загварын тайзнаас гадна мэргэжлээрээ буюу жүжигчнээр ажиллах боломжууд олон тохиож байв. Гэвч хүүхэд төрүүлж намба суусан тэрбээр өдгөө иогоор хичээллэж хэвлэл мэдээлэл, олон нийтээс хол, амар тайван амьдралыг сонгожээ. Д.Пүрэвсүрэнгийн аавтайгаа ч, ээжтэйгээ ч адилхан охинтой танилц.
Д.Ариунцэцэгийн охин М.Хайрмаа. “Ард түмний мисс” хэмээн өргөмжлөгдсөн Д.Ариунцэцэгийн хувьд өдгөө мөн л загварын ертөнцөөс хөндийрсөн. Алтны магнат гэгдэх Ц.Мянганбаярын охиныг төрүүлсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд нам гүмхэн байх болжээ.
О.Хэрлэн
zuvsongolt.mn