Загвар өмсөгч Э.Энхболд Хонконгт болсон “International fashion super model” тэмцээний гранпри шагналыг хүртлээ. Мөн энэхүү тэмцээнд гурван номинацид шилдгээр шалгарч, “Азийн кино” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Тэрээр энэ тухайгаа facebook хуудаснаа “ Би энэхүү тэмцээнд түрүүлж өөрийгөө Азид хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Алдар нэрд хүрэх амархан ч түүнийг хадгалж явах хэцүү. Тэр ч утгаараа энэ шагналыг дагаад их хариуцлага ирж байна.
Энэ бол миний зорилгодоо үнэнч, тууштай, хичээнгүй байсны үр шим юм болов уу” гэжээ. Тэмцээнд түрүүлснээр Азийн нэртэй загварын компаниудтай хамтран ажиллах төдийгүй ирэх арваннэгдүгээр сард болох Дэлхийн супер моделийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Т.Сайхан
Зууны мэдээ