Шинэ Зеландын цагаачлалын албаны ажилтнууд Өмнөд Африкаас гаралтай нэгэн цагаач эрийн визийг нь сунгахаас татгалзжээ.
Алберт Буйтенхуйс хэмээх тэр тарган эр тогооч, 130 кг жинтэй аж. Тэрбээр 2007 оноос хойш Шинэ Зеландад амьдарч байгаа бөгөөд анх тус улсад цагаачлахаар ирэхдээ 160 кг байжээ. Гэтэл энэ онд түүнийг визээ сунгуулахаар очиход нь илүүдэл жингээсээ болоод эрүүл мэндийн шаардлага хангахгүй байна хэмээн татгалзсан хариу өгчээ.
Түүн шиг илүүдэл жинтэй хүмүүс чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд янз бүрийн өвчлөлд өртөх нь өндөр байдаг учир Шинэ Зеландын эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг өсгөнө гэж цагаачлалын албаныхан тайлбарлажээ.
ХӨДӨЛМӨР