– Цавуу, модны давирхай, мазут зэрэг гарт наалдсан бол майонез түрхэж хэсэг хүлээгээд бүлээн усаар савандаж угаана
– Тасалгааны цэцгийг өнгөлөг болгоно. Үүний тулд навчин дээр нимгэн түрхээд цаасан алчуураар арчиж авна. Ихэвчлэн цэцгийн дэлгүүрийн худалдагч нар энэ аргыг хэрэглэдэг.
– Модон тавилга, гадаргуу дээр ус асгарч цайрсан үед толбон дээр майонез түрхээд цаасан алчуураар үр. Толбо арилтал үрэх хэрэгтэй.
– Сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийн толгой бөөстөх нь элбэг. Хэрэв таны хүү, охинд ийм зүйл тохиолдвол толгойд нь аль болох ахиухан майонез нялаад хэдэн цаг хүлээ. Шимэгчид үхэх болно.
– Майонез бол маш сайн ангижруулагч гэж та сонсч байсан биз ээ. Майонез дээр өндөг, уксус, ургамлын тос бага зэрэг нэмээд л ангижруулагч бэлэн болно.
– Наранд түлэгдсэн үед тус болно. Хөргөгчинд байгаа хүйтэн майонезийг түлэгдсэн газар тавихад өвчин намдах бөгөөд майонез дээрээ бага зэрэг наранцэцгийн тос нэмээд асуудалтай газраа түрхэхэд арьсыг зөөлрүүлж, улмаар эдгэрэлтийг түргэтгэнэ.
– Ханан дээр зурсан хүүхдийнхээ “уран бүтээлийг” арилгаж болно. Үүнийг маш амархан шийдэх зүйл бол майонез гэнэ.