Жүжигчин Анжелина Жоли салах асуудлаа нэгмөсөн түргэвчилэхээр шийдсэн бололтой. Тэрбээр өмгөөлөгчдийн багтаа хамгийн шилдэг хоёр өмгөөлөгчийг хөлсөлжээ.
Энэ сарын 19-д нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн Жоли Холливуудын “салалтын “асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч Лаура Вассарыг өмгөөлөгчөөрөө аваад байсан бол өөрийн багтаа Пиерс О”Доннелл болон Берт Фиелдс нараар хүч нэмжээ.
Берт Фиелдс нь Холливуудын домог болсон өмгөөлөгч хэмээн яригддаг агаад дуучин агсан Майкл Жексон, жүжигчин Том Круз, Жон Траволта зэрэг алдартнууд Бертийн үйлчлүүлэгч байсан аж. Пиерс О”Доннелл нь “Үндэсний хууль” сэтгүүлээс гаргасан жагсаалтын АНУ-н хамгийн нэр нөлөө бүхий 100 өмгөөлөгчийн нэгт багтаж байжээ.Хууль эрх зүйн багийг хамгийн чадварлаг мэргэжилтнүүдээр бүрдүүлж байгаа Анжелина Жолиг “дайнд бэлдэж байна” хэмээн ярилцаж байна.