Украйны “Амьд барби” хэмээн дэлхий дахинаа танигдсан Валерия Лукъянова “Face of beauty International 2016” олон улсын тэмцээний зочноор уригдаж, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэхээр боллоо. Биеийн галбир, царай төрх, хувцаслалт гээд бүхий л талаараа барби хүүхэлдэйг санагдуулам үзэсгэлэнт бүсгүй дуурийн дуучин мэргэжилтэй бөгөөд хоёр ч цомог гаргаж, 100 гаруй хувийн уран бүтээлтэй болсон байна.
Тэрээр өнөөдөр буюу 10-р сарын 4-ны өдөр манай улсад ирж, “Усны хувцастай гоо бүсгүй”, “Топ модель” номинациудад шүүгч, “Төгсгөлийн ёслолын ажиллагаа”-ны үеэр өөрийн уран бүтээлээ толилуулахаар төлөвлөж байгаа аж.
Дэлхий дахинаа танил болсон Валерия уг тэмцээний нэр хүндийг өргөж, олны анхаарлыг татах нь дамжиггүй.
А. Буянгэрэл