Нэгэн залуу гэрлэхээр шийдсэн байна. Хуримын өмнөх бэлтгэл ажил гэж үстэй толгойноос их байсан тул урилгатай холбоотой ажлыг аавдаа даалгахаар хүсчээ.
– Аав аа, танаас гуйх зүйл байна. Би бүгдийг ганцаараа амжуулж чаддаггүй ээ. Та найзууд руу маань утасдаад хуриманд уриад өгөөч. Май, энэ нэрс нь.
– Өө тэгэлгүй яахав, хүү минь.
Ингээд хуримын өдөр ч болов. Хүү нь жигтэйхэн эгдүүцсэн царайтайгаар эцэг рүүгээ хүрч ирэн:
– Аав аа, би таныг бүх найзууд руугаа утасдаад өгөөч гэж гуйгаа биз дээ!
– Би тэгсэн ш дээ.
– Тэгвэл миний жагсаалт дээр 50 хүний нэр байхад яагаад 15-хан найз маань хуриманд ирж байгаан?
– Хүү минь, би бүгд рүү нь утасдсан. Бүх 50 хүн рүү шүү. Харин тэдэнд ингэж хэлсэн: чамд асуудал үүсээд найзуудынх нь тусламж хэрэгтэй байгаа тул чиний хүсэлтээр би хэл дамжуулж байна гэсэн. Ингээд энэ газрыг ирэх цагтай нь хамт дуулгасан. Иймд миний хүү, санаа зовнисны хэрэггүй. Чиний бүх л найзууд одоо чамтай хамт байна.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN