Энэ цагийн олны танил сайхан бүсгүйчүүдийн нэг нь жүжигчин Б.Хулан, түүний эгч дизайнер Б.Халиун нар юм. Дүүгээсээ дутахааргүй “зартай” Халиун хэд хэдэн реклам, клипэнд тоглоод авсан нь бий. Хувцаслалт, биеэ авч явах соёлын тухайд ч үнэ цэнэтэй, брэндийн хэрэглээтэй Б.Халиуны фенүүд түүний хөтөлдөг нэвтрүүлгийг алгасахгүй үзэхийг чухалчилдаг.
Нэг хэсэг сингл леди нарын нэгээр яригдаад байсан дизайнер бүсгүй энэ удаад шинэ амьдралаа зохиож, үрийн зулай үнэрлэхээр болсон гэнэ.