Би нэг хамаатныхаа ахад хайртай болчихсон гэхдээ эхлээд тэр надад хайртай гэж намайг аргандаа оруулсан 2 жилийн өмнө. Би жоохон байсан л даа хамгийн тэнэг нь тэр ах авгай хүүхэдтэй, бид 2 унтчихсан, нэг биш нилээд олон удаа. Байнга уулздаг болсон энэ байдал үргэлжлсээр 2 жил болсон. Нэг өдөр авгайн нь месеж бичдэгийг нь мэдсэн харин дараа нь би ажил дээр нь байж байтал авгай нь орж ирээд бөөн юм болсон. Эцэг эхэд хэлээд л тэгээд бид 2 салахаар шийдлээ бараг л холбоогүй болсон.
Гэхдээ хамаатан болохоор байнга уулзах юм харах тусам хэцүү байна мартахад үнэхээр хэцүү юмаа гэхдээ тэр надад хайртай гэчээд цагаа тулсан чинь би чамаас болж босгосон амьдралаа нураамааргүй байна гэж байгаам даа. Би мартахыг хүсэж ээж аавыг нүүе гэсэн чинь нүүх боломжгүй гэсэн…