O буюу Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс: Тун нийтэч, хамт олонсог, нөхөрсөг төлөвийн хүн. Эхэлсэн зүйлээ дуусгахгүй байх тал бий ч маш санаачлагатай, бүтээлч, өөртөө итгэлтэй анхаарлын төвд байх дуртай хүмүүс.
А буюу Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс: Гаднаа маш тайван, төгс төгөлдрийг эрхэмлэгч, дотроо олон зүйлийг тунгаан боддог нэгэн. Энэ бүлгийн цустай хүмүүс нилээд уран бүтээлч сэтгэхүйтэй, ичимхий, мэдрэмтгий, шударга хүмүүс байх нь олонтаа.
B буюу Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс: Эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг, хичээнгүй, амбиц өндөртэй хүмүүс байдаг. Тэд амьдралд өөрсдийн гэсэн байр суурь, амжилтад заавал хүрдэг
АВ буюу Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс: Тэд маш эрс тэс зан араншинтай байх тохиолдол цөөнгүй. Зарим нь нээлттэй хамт олонсог хэрнээ ичимхий, өөртөө итгэлтэй мэт хэрнээ үлэмж даруу хүмүүс байдаг. Мөн бусдад туслах дуртай, итгэл найдвартай хүмүүс байдаг.
Хоорондын зохицол:
А бүлгийн цустай хүмүүс А болон АВ-тэй
В бүлгийн цустай хүмүүс В болон АВ-тэй
АВ бүлгийн цустай хүмүүс АВ, В, А ба О-тай
О бүлгийн цустай хүмүүс О болон АВ-тэй хамгийн их зохицдог.
А бүлгийн цустай хүмүүсийн давуу тал: хуучинсаг, дотогшоо, зожиг, хянамгай, цаг барьдаг, тэвчээртэй. Төгс төгөлдрийг эрхэмлэгч
Сул талууд: Зөрүүд, бага зэрэг ууртай, бүрэг
В бүлгийн давуу талууд: Бүтээлч, хүсэл тэмүүлэл ихтэй, амьтанд хайртай, өөдрөг,
Сул талууд: мартамхай, хувиа хичээсэн байх магадлал өндөр,
АВ бүлгийн давуу талууд: Ухаалаг, дотогшоо, өрөвч,
Сул талууд: Зожиг, шүүмжлэгч, шийдэмгий бус, бусдыг уучлахдаа тааруу
О бүлгийн цустай хүний давуу талууд: Хүсэл тэмүүлэл ихтэй, өөртөө итгэлтэй,төрөлхийн удирдагч хүмүүс
Сул талууд: Бардам, заримдаа харгис мэт шийдвэр гаргах тохиолдол цөөнгүй