Реалити шоуны од Ким Кардашьян гоё гутлын хажуугаар авахгүй өнгөрч чаддаггүй нэгэн ажээ. Саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр 224 хос гуталтай гэж ярьсан байна.
Түүний ихэнх гутал нь Кристиан Лубутений загварын гутлууд байдаг гэнэ. Өдгөө 31 настай Ким өөрийн хөдөлмөрөөр шилдэг дизайнеруудын гутал хувцас худалдан авсан хэмээн хэлсэн аж.
Эгч дүү нарын хамт загварын хувцасны цуглуулга бий болгосон Ким загварын ертөнц, кино, хөгжим болон бусад салбарт хүчээ үзэж явсан гэжээ.
М.ДАВАА /INFO/