Монголын рок попын залуу дуучдаас хоолойн чадлаараа сонсогчдод үнэлэгдсэн дуучин Ц.Хулан хоёр цомог гаргахаар ажиллаж байна.
Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн шавь тэрбээр “ My world-2” цомогтоо дэлхий нийтэд түгсэн сонгодог жааз дуунуудыг багтааж байгаа бол өөрийнхөө дуулсан Монгол кино, жүжгийн дуунуудаар өөр нэг цомог гаргахаар төлөвлөжээ.
Дуучин Ц.Хулангийн жааз урсгалын хоёр цомог ирэх намар сонсогчдын сонорт хүрнэ.
Д.Ундрах