“Purpose”аялан тоглолтынхоо хүрээнд Их Британид айлчлан ирээд байгаа дуучин Жастин Бибер Пертширт тансаг харш түрээслэн амьдарч буй.
Сард 108 мянган 333 фунтын төлбөртэй уг харшийн ойролцоо улс төрчид, дипломатч зэрэг “томчууд” амьдардаг гэнэ.
Канадын дуучин залуу гэрийнхээ үүдэнд дотуур өмднөөс өөр хувцасгүй нүцгэн басхүү гадаах хүйтэн температурыг үл ажран гарч ирсэн нь ердөө л селфидэх зорилготой байжээ.
Тэрбээр цагаан өнгийн дотуур өмдтэй бага зэрэг даарсан байдалтайгаар үүднийхээ чулуун шатаар бууж талбайн голд ирээд хэд хэдэн зураг дарчихаад гэртээ орсон нь папарацичдын дуранд өртсөн нь энэ.
Сануулахад түүний Британид хийж буй аялан тоглолт ихээхэн хэл амтай, шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn