Барак Обама 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо нийгмийн сүлжээг чадварлаг ашиглаж байлаа.
Одоо сонгууль дахин дөхсөн тул Facebook дээрээ сонгогчдын сэтгэлийг булаам зургуудаасаа тавихаар шийджээ. Тэрээр энэ удаа Мишельтэй хуримаа хийж буй залуухан, аз жаргалтай зургаа тавьсан нь америкууд төдийгүй дэлхий нийтийг байлдан дагуулж байна.
Өрсөлдөгч Митт Ромни ч юугаараа дутахав гэсэн шиг уулзалт, цуглаан дээр сайхан гэр бүлийн тэргүүн гэдгээ харуулахаар чармайж байгаа аж.
Тэргүүн хатагтай Мишель Обама гэр бүлийн нандин зургуудаасаа интернэтэд тавьж байгаа бол, Энн Ромни хоолны жортой ном гарган түгээж явна.