Хошин урлагийн салбарт тод зам мөртэй яваа жүжигчин Ш.Жавхлан үзэгчдийн хайрыг татдаг. Эгдүүтэй “бондгор” часхийсэн бүсгүй оюутан ахуйдаа жүжигчин Ялалттай амьдарч дундаасаа үр хүүхэдтэй болсон ч хоёр тийш болсон. Тэрнээс хойш ганц бие хэвээр явсан бол саяхан найз залуугаа ил болгожээ.
Спортын мастер аятайхан залуу гэж мэдэх нэг нь ам хайрлахгүй залууг нь магтах юм билээ. Тус продакшны охид ээлж дарааллан найз залуусаа ил болгож байна шүү. Жүжигчин Гэрэлээ модель залуутай мөн болзож буй. Хошин урлагийн бүсгүйчүүд адтай сэргэлэндээ ч тэр үү дүүмэд залуусыг хуйлруулдаг нь бараг нотлогдсон үнэн.
Х.Тэргэл
zuvsongolt.mn