Анжелина жоли, Брэд Питт хоёр 12 жил хамт амьдарсны эцэст шуугиантайгаар салсан билээ. Тэр хоёрыг салсны дараа ямар хүмүүстэй уулзаж эхлэх бол гэсэн том шуугиан гарч эхэлсэн.
53 настай “Брэд” тэй хайрын романс үүсгэх сонирхолтой эмэгтэйчүүдийн тоон дотор хамгийн түрүүнд дуучин Рианнаг оруулж байна. Дуучин маань саяхан Drake-ээс салсан юм. Рианна бүр бага байхын жүжигчин залууд хайртай байсан гэнэ. Тэрбээр өсвөр насандаа гэртээ Брэд Питтын том плакат ханан дээрээ наадаг байсан аж.
2012 онд дуучин жүжигчин хоёр маань танилцаад ярилцаж байхыг Жоли хараад маш их уурлаж ахиж Рианнатай харьцахгүй байхыг хатуу хориглож байжээ.