Манай эриний хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Мэрилэн Монрогийн 1962 оны зургаадугаар сарын 13-д Санта Моника эрэгт авахуулсан эдгээр гэрэл зураг бол түүний хамгийн сүүлчийн гэрэл зургууд гэгддэг. Энэ өдрөөс гурван долоо хоногийн дараа Холливуудад хамгаас тодоор гялалзаж байсан Мэрилэн Монро 36 насандаа Лос Анжелос дахь гэртээ нас барсан байдаг.
Гэрэл зурагчин Жорж Баррис тухайн үедээ хамгийн алдартай жүжигчин эмэгтэйн дурсгалыг хүндэтгэж амьдралдаа сүүлчийн удаа авахуулсан зургуудыг нь олонд дэлгээгүй юм.
2015 оны зургаадугаар сарын дөрвөнд Лондонд болсон дуудлага худалдаагаар эдгээр гэрэл зургууд зарагджээ.
Мэрилэн Монрогийн “Сүүлчийн зургууд”
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn