FXI компанийн “Cotton candy” хэмээх бяцхан компьютерийг 199 ам.доллараар худалдаанд гаргажээ. Флаштай андуурам уг компьютерийн урт нь найман см, өргөн нь 2.5 см, 21 грамм жинтэй. “Cotton candy” нэг GB RAM-тай, USB холболт бүхий хадгалах картны оролттой, 64GB санах ой болон WiFi Bluetooth-тэй.
Мөн компьютер, зурагтын дэлгэцэд холбогдох HDMI оролттой юм байна. Энэхүү компьютерийн тусламжтай интернэтэд холбогдохоос авахуулаад бичлэг үзэх, тоглоом тоглох, баримт бичиг боловсруулах хүртэл олон хэлбэрээр ашиглах программтай юм байна.
М.ОЮУ-ЭРДЭНЭ