Цахим ертөнцийн хэрэглээ ихсэх тусам хүмүүс хоорондоо танилцаж мэдээллээ солилцохоос гадна хүссэн үедээ хэнийг ч хайж мэдээллийг нь олох боломж бүрдэж байгаа нь сайхан хэрэг юм.
Бүжиг, дуу, киноноос төрж гараагүй ч бидний өдөр тутамдаа хэрэглэдэг инстаграм, фэйсбүүк, твиттер зэрэг сошал ертөнцөөс төрсөн одууд цөөнгүй байдаг билээ.
Үүний нэгэн жишээ болсон Димаш Адилет гэх Казакстан залуу инстаграмд 324,000 дагагчтай ба Холливуудын ододтой эн тэнцэхүйц өндөр рейтингтэй, охидын жинхэнэ мөрөөдлийн хархүү гэгддэг билээ.
Димаш Адилет нь 5-р сарын 17-нд төрсөн. Казакстаны амжилттай яваа нэгэн баян бизнессмэний хүү юм. Сошиал ертөнцийн дагагч нь 300,000 давсан тэрээр Казакстаны интернет ертөнцийн хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Түүний ихэнх зургууд жинхэнэ жентлемэн хүний шинжийг агуулсан байдгаас гадна ихэвчлэн үнэтэй машин, тансаг ресторан, алдартай хотууд, диско клубт авахуулдаг нь охидыг жинхэнэ галзууруулах дөхдөг ажээ.
Одоогоор ганц бие бөгөөд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд магистраар сурч байгаа. Тэр сэтгэл судлал, бизнес болон боксд их дуртай ба цаг болон машин цуглуулах хоббитой.
Түүний очих дуртай хамгийн гоё газар нь Италийн Милан хот бөгөөд Миланы дэлгүүрүүдээр шоппинг хийх нь амралтын хамгийн гоё хэсэг хэмээн жиргэсэн байдаг.
А.Хатангоо
zuvsongolt.mn