Казахстаны улсын жүдо бөхийн 2016 оны УАШТ өчигдөр Кызылорда хотод эхэлжээ.
Тэмцээний 48кг-д “Тэмүүжин” жүдо бөхийн клуб, Ази тивийн аварга, Рио-2016 олимпийн хүрэл медальт , Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг түрүүлжээ. Тэрбээр бүх өрсөлдөгчөө цэвэр ялж улсын аваргаас хоёр дахь түрүүгээ хүртэв.