СГЗ Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт урлагийн акулуудаас гадна шинээр төрөн гарч буй залуу уран бүтээлчдээрээ бүл нэмж уламжлал ёсоороо нижгэр болж өнгөрөв. Жил ирэх тусам хамгийн сүр дуулиантайгаар болдог тус тоглолтонд нэг хэсэг сошиалаар “мөөмдөгч” хочийг аваад байсан залуу дуучин Х.Мөнгөнцэцэг бас л нэгэн шуугианыг тариад амжив. Дуучин Т.Дэлгэрмөрөнтэй “Хайрын дээд хань минь” дууг хамтарч дуулсанаасаа хойш энгэр цээжээ ил гаргах болсон тэрээр өөрийн дүр төрхийг бүрдүүлээд авав бололтой яг ижил төрлийн даашинзаар дахин гоёсон нь “намайг дахиад ярь” гэсэн мэт. Ямартайч урлагийн хүнд ийм хэмжээний зориг байхад гэмгүй гэж хүмүүс ярих ч дуучин бүсгүйн нэрийн өмнө “мөөмдөгч” гэх хоч салшгүй хэлхэлдэх бололтойдог шүү.
Эх сурвалж:Шуурхай.мн