Дэлхийн хамгийн залуу уран бүтээлч болсон Энэтхэг гаралтай хүү Адваит Коларкар (Advait Kolarkar) одоо дөнгөж 4 настай. Бяцхан хүүгийн гайхамшигт төсөөлөл, түүний өнгийг гайхалтай зохицуулж уран бүтээлээ туурвидаг нь олон урлаг судлаачдын анхаарлыг татаад байна. Хүү ердөө найман сартай байхад түүний зурах авъяас илэрч, зурж эхлэсэн юм.
Тэрээр мөн уран бүтээлээ сайн үйлсийн аянд зориулдаг. Адваитийн бүтээлүүд өнгөрсөн онд Нью-Йорк хотын алдарт “ArtExpo” үзэсгэлэнд тавигдсан юм. Одоогийн байдлаар Адваитын хамгийн өндөр үнэ хүрсэн зураг нь 55 мянган ам.доллараар үнэлэгдээд байгаа юм.
Мөн хүүгийн аав нь BBC-д өгсөн ярилцлагадаа “Миний хүү ямар өнгийг хаана яаж хэрэглэхээ зөн совингоороо мэдэрдэг, тэр зурж байхдаа үнэхээр их аз жаргалтай байдаг. Тэр зураг зурахын хажуугаар ном их уншдаг. Түүний уран бүтээлүүд нь зөвхөн түүний уран сэтгэл, төсөөлөл юм”” гэж хэлжээ.
Р. Цолмон