Эмэгтэй хүнийг юу нь дур булаам болгодог бэ?
Хувцас уу, үс засалт уу, нүүр будалт уу? Эсвэл бие галбир уу? Мэдээж 90-60-90 харьцаа ямар ч эрийн анхаарлыг шууд л татдаг.
Хувцасны тухайд нэртэй фирмийн, үнэтэй өмд эсвэл гутал нь өмссөн хүндээ хэрэгтэй л дээ.
Харамсалтай нь эрчүүдийн олонхи нь таныг ийм үнэтэй, фирмийн хуцас өмссөнийг таньж анзаардаггүй. Өшөө бас үс засалт, нүүр будалт. Эр хүн энэ хоёрыг анзарч мэдэх л юм. Бараг анзаарахгүй талдаа. Тэр бүү хэл моод хөөж гоёмсог үс засалт хийсэн хүүхнээс яагаад ч юм зугтдаг гэж байгаа.
Харин эрчүүдийн анхаарлыг шууд татдаг зүйл нь өөр юмнууд байдаг. Юуны өмнө эмэгтэй хүний хөдөлгөө, алхаа гишгээ ажээ. Хөнгөн мөртлөө уран гоё алхаж хөдлөх нь тэдний нүдэнд тусдаг гэнэ. Эмэгтэй хүний биеэ эзэмдэж байгаа байдал, өөртөө итгэх итгэл, хамгийн гол нь нүдний гал тэднийг олны дундаас онцгойруулдаг аж. Харин уран гоё хөдөлгөөн, алхаа гишгээ ба нүдний галыг аэробэк, стриптиз зэрэг хөдөлгөөний өндөр ачаалалтай хэлбэрүүд эмэгтэй хүнд олгодог нь батлагджээ.
Ялангуяа эмэгтэй хүн стрптизээс асар их юм сурч авах хэрэгтэй гэж үздэг. Стриптиз бүжиг хийхэд бие гоолиг болоод зогсохгүй, хөдөлгөөн уян хатан, дээр нь хөгжмийн сонирхолтой болдог ажээ. Мөн сайхан инээмсэглэж бас биеэ эрэгтэй хүний нүд унахаар хэлбэртэй засаж чаддаг байна. Ерөөсөө барууны шоу менежерүүд энэ бүхнийг судлаж тогтоосны дүнд Бритни Спирс, Шакира зэрэг олон одод тэдний заавраар яваад амжилтанд хүрчээ. Оддын бүжгийн хөдөлгөөний 80 хувь нь стриптиз хөдөлгөөн байдаг аж. Тийм ч учраас зөвхөн эрчүүд биш эмэгтэйчүүдийн харааг хүртэл эрхгүй булаадаг.
Бүсэлхийгээ элдвээр мурилзуулах, бөгсөө савлах, эргүүлэх зэрэг хөдөлгөөн нь аль ч ард түмний, ямар ч үндэстний эрийн харааг өөрийн эрхгүй татдаг гэж үздэг. Дээрх маягаар бүжиглэж сурсан эмэгтэйчүүдийн бие нь булчинлаг, сэтгэл нь өөртөө итгэлтэй айж ичих зүйлгүй зоригтой, дээр нь нарийн мэдрэмжтэй, бас тун секси болдог ажээ. Ялангуяа урлагийн одууд стриптиз бүжгээс заавал ихээхэн суралцах хэрэгтэй гэж үздэг. Эцэст нь хэлэхэд гоо үзэсгэлэн гэдэг нь 50 хувийн бурхны хишиг, харин үлдсэн хувь нь өдөр бүр өөрийнхөө галбирыг сайжруулахыг төлөө хий