Хөлбөмбөгийн Европын аваргад хагас шигшээд үлдсэн Португалын шигшээ багийнхан Украины Донецко хотоос эх нутаг руугаа нисэх үедээ багийнхаа ахлагч Криштиано Роналдог санаандгүй орхиод нисчихжээ. Роналдо онгоц нисэхийн өмнөхөн боов авахаар ойрын дэлгүүр орох зуур онгоц нисчихсэн юм байна. Роналдо энэ талаар хэвлэлийнхэнд инээмсэглэн “Энэ шударга биш байгаа биз дээ. Гэхдээ боов авдаг минь л алдаа байж” хэмээн хэлсэн гэнэ.
Р.Гэгээ