Lady Gaga #ShareKindness кампанит ажлын хүрээнд Гарлем дахь өсвөр насны гэргүй орон ижил хүйстний /ЛГБТ/ байр болох /Ali Forney Center/-т очиж уулзалт хийжээ.
“Миний хувьд энэрэнгүй байх гэдэг нь хэн нэгний хувьд хайрын дохио юм” хэмээн Гага өөрийн бодлоо хуваалцжээ. “Энэ нь дэлхийн хамгийн муу, үзэн ядалтыг эмчлэх эмчилгээ юм. Би ч бас үүнийг сайн гэж үзэж байна” хэмээн тэр ярьжээ.
Леди Гага олон өсвөр насныхан мөнгөнд хоргодох хэрэггүй гэжээ. Тэдний олонхийн адил тэрбээр хүнд цохилт амссан: 2004 онд, дуучин 19 настайдаа хүчиндүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба түүнийгээ мэдэгдэхгүй өнгөрсөн гэдгээ ч хэлсэн байна.
“Надад сэтгэл мэдрэлийн өвчин байгаа учир би өдөр бүр тэмцэж яваа- надад тарни тусалдаг”. Гагад гэмтлийн дараах стрессийн эмгэг тэр үед ажиглагджээ. “Би хэзээ ч хэнд ч хэлээгүй” гэж тэр нэмж хэлжээ.
М.Баяр
gereg.mn