Цаг хугацааны машин болон цаг хугацаагаар аялагчийн тухай олон ном, кино байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар аман яриа болон домогоос сэдэвлэсэн байдаг. Яагаад ийм яриа олон үндэстэнд дамжигдан ирсэн бол.
Таны харж байгаа доорх зураг бол 1917 онд авсан гэрэл зураг юм. Сайн анхааралтай харвал уг зураг дээр нэгэн гэр бүлийн дунд тэр үед байх боломжгүй хувцастай нэгэн залуу эр сууж байгааг харж болно.
Мөн уг зураг дээрх дийлэнх эрчүүд бүрх малгайтай, костюмтэй байгаа биз. Харин бидний цаг хугацааны аялагч гэж хардаж байгаа залуу бүх хүнээс ондоо хувцасласан нь анхаарал татаж байгаа юм.
Ойроос харахад мань залуу футболк болон шорттой байгаа биз.
Дээрх зурагууд бол энэ талаарх цорын ганц зураг биш юм. Одоо таны харах доор зураг дээрч тухай үеийн хүмүүсээс огт ондоо 21 зууны сүүл үеийн хувцастай эрийг харах болно.
1940 оны энэ гэрэл зураг дээр орчин үеийн хувцастай залуу эр гарсан байгаа. Энэ залуу гартаа нэгэн төхөөрөмж барьсан байгаа бөгөөд түүнийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа гэнэ. Дийлэнх хүмүүс уг төхөөрөмжийг гэрэл зургийн аппарат гэж үзэж багаа боловч ийм хэлбэртэй аппарат 40-өөд онд байх боломжгүй ажээ.
Та бүхний мэдэх алдарт дуучин Майкл Жексоны зураг болон НТӨ 1550-1050 онуудын хооронд Египтэд бүтээгдсэн барималыг харьцуулж харна уу.
TSAGTUR