Бүсгүйчүүд бид амьдралынхаа хугацаанд маш олон залуустай танилцаж, үехэж, нөхөрлөдөг. Тэдгээр залуучуудаас алдаж хэрхэвч болохгүй залуусын шинжийг хүргэж байна.
1.Хэн ч харсан нүдэнд дулаахан
Их царай зүс яриад яахав угаасаа эрэгтэй хүн сармагчинаас жоохон царайлаг байхад л болно гэсэн үг байдаг. Гэхдээ нүдэнд дулаахан зөв царайтай байхад л болно.
2.Нойроо сэрж барж чаддаг
Эрэгтэй хүмүүсийн томоохон асуудал бол нойрны асуудал байдаг. Өглөө эртлэн босч чаддаггүй хүн чамаас түрүүлж босоод өглөөний цай бэлтгэхэд чинь туслах нь юу л бол. Ер нь бол эрт босохгүй бол насан туршдаа бусдаасаа хоцорч явна гэсэн үг. Чи ийм хүнтэй насан туршийн амьдралаа холбохыг хүсч байна уу.
3. Ээжийгээ хайрлаж хүндэлдэг эр хүн
Эр хүний хамгийн анхны хайрласан эмэгтэй бол гарцаагүй тэдний ээжүүд байдаг . Ээждээ хайртаи гээд том болчихоод хормойноос нь салдаггүй эрчүүд бас дэмий шүү. Тиймээс зөвхөн хайрлаж хүндэлдэг эр хүн тэрнээс биш ээжийнхээ өврөөс гараагүй эр хүн биш шүү
4.Биеэ даасан
Биеэ даасан байдал бол аз жаргалтай харилцааны түлхүүр, эрэгтэй эмэгтэй хоёрын аль алиных нь хувьд. Биеэ даасан байдал хосын харилцаанд маш том эрх чөлөө урам зоригийг өгч чаддаг.
5.Элдэв янзын асуудалд оролцоод байдаггүй
Эрчүүд бага сага асуудалд оролцоод байдаггүй энэ нь тэднийг хайхрамжгүй мэт харагдуулдаг. Гэхдээ тэд дотроо бодчихсон л байгаа. Харин гаднаа хэлэх нь тун цөөн байдаг. Эсэргээрээ чиний бүхий л асуудалд оролцоод байдаг бол чамайг гартаа оруулах гэсэн эр хүний шинж.
6.Чамд үнэн сэтгэлээсээ хайртай байх
Хайртай болсон эсэхийг шалгаж баталдаг ямар нэгэн тийм шалгуур байхгүй. Гэхдээ энэ бол хамгийн чухал зүйл. Өөртөө хайргүй хүнийг хайрлана гэдэг аажмаар чамайг алж байгаатай адил зүйл. Чи тэрний хувьд бусад бүсгүйчүүдээс хамгийн онцгой нэгэн байх ёстой.
7.Тэр чамайг одоо байгаагаас ч илүү эмэгтэй болох хүслийг төрүүлдэг байх
Өөрийн мэдэлгүй чиний гадаад төрх амьдралын хэмнэл чинь маш эрүүл сэтгэл санаа өөдрөг байгаа мэт мэдрэмж чамд байнга төрж эхлэх болно. Энэ бол түүний хүч юм шүү. Тэр чамайг ийм тийм байлгах талаар санаа тавьдаггүй ч чи нэг л мэдэхэд түүнийхээ төлөө илүү гайхалтай эмэгтэй болсон байна.
8.Чамайг эрхлүүлдэг эрэгтэй
Эмэгтэй хүн болгон хайртай залуудаа эрхлэхийг хүсдэг. Хэрэв тэр чамайг эрхлүүлэхгүй байгаа бол чи хүйтэн мөстэй амьдарч байгаагаас ялгаа байхгүй.
9.Хүндэлж чаддаг эрэгтэй
Хэрэв тэр чамайг хүндэлдэг бол чи найз нөхөд гэр бүл дотроо хамгийн жаргалтай эмэгтэй нь байна. Эмэгтэй хүнийг хүндэлдэг эрэгтэй бүдүүлэг соёлгүй хувийн ухамсаргүй байх үндэслэл байхгүй юм.