“Авьяаслаг Монголчууд” шоу шударга, шударга бус болж байна гэх маргаан эдгээр өдрүүдэд ширүүхэн өрнөж байна. Улмаар томоохон өдөр тутмын сонинд хүртэл тус шоуны талаар сөрөг шүүмжлэл бичигдээд амжив. Тэгвэл энэ талаар зохион байгуулагчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Mongol HD телевизийн захирал Ч.Номин Өдрийн сонинд хэвлэгдсэн нийтлэлийн талаар “Муухай улс төртэйгөө бүхнийг холбох гэж үзчих юм” хэмээн цахим хуудсаараа дамжуулан бухимдаад авчээ.
Өнгөрөгч долоо хоногт үзэгчдээс хамгийн олон санал авч шилдэг наймд шалгарсан П.Баярмагнайгийн үзүүлбэрийг МАН-ын ялалттай зүйрлэн хэвлэлд бичсэн нь ийнхүү тэдний дургүйцлийг төрүүлсэн аж. Бодоход тийм ч юм шиг үгүй ч юм шиг. Тэгвэл эрхэм захирлын фэйсбүүк хуудаст эсэргүүцэгчид комментоо айж ичилгүй үлдээж “Mongol HD бандийн ТВ” гэхчлэн сөрөг сэтгэгдлээр булаад авсан байна.