Урлаг соёл, улс төрийнхний оролцсон саяхны нэгэн хүлээн авалтад эхнэр нөхөр хоёр хамт очсон байна. Хүлээн авалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр топ модель Э.Одгэрэлтэй эелдгээр мэндчилээд хэдэн хормын яриа өрнүүлжээ. Үүнээс болоод “загварын акул”-аас
нөхрөө харамлах сэтгэл дуучин бүсгүйд төрсөн бололтой. Тэрээр эргэн тойрондоо байгаа хүмүүсийг ч анзаарах сөхөөгүй болтлоо ундууцаж, нөхрөө загнасаар хүлээн авалтыг орхин явсан байна. Дуучин бүсгүй өмнө нь нөхрөө залуу дуучин Жимсээтэй хардаж, мөн л олны нүдэн дээр сул талаа харуулсан тухай хэвлэлүүдэд бичиж байв. Энэ бүхнээс харахад нэг бол тэрээр их хартай, эсвэл эр нөхөр нь эхнэрийнхээ тэсвэрийг алдтал бусадтай сээтэгнэдэг болж таарч байна.