Дэвид Бекхэмийн 11 настай хүү анхныхаа уран бүтээлийг сонсогчдод толилуулаад удаагүй байгаа ч, ээж нь хүүтэйгээ хоршиж дуулах оддын эрэлд хэзээний гарсан гэнэ шүү. Виктория дуучин бүсгүй Николь Шерзингерийг сонгосон бөгөөд түүнд хүү Крузтайгаа хамтарч дуулах хүсэлтийг тавьсан байна.
Николь The Sun сонинд “Хэд хоногийн өмнө Виктория бид хоёр уулзсан юм. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг оролдож байгаа хүүтэйгээ хамтарч уран бүтээл хийхийг хүссэн. Круз дажгүй хүүхэд байна лээ. Тийм ч учраас яагаад хамтарч болохгүй гэж, тун давгүй санаа биш үү? Миний дараагийн уран бүтээл түүнтэй хамтарсан дуу ч байж магадгүй” хэмээн Николь ярьжээ.
Дуучин болох замналаа саяхнаас эхлүүлсэн Дэвид, Виктория нарын бага хүү Крузтай Жастин Биберийн менежер гэрээ байгуулаад байгаа. Түүний анхны уран бүтээл “If Every Day Was Christmas” дуу хэдхэн хоногийн өмнөөс радиогоор цацагдаж эхэлсэн билээ.
Эх сурвалж www.wikimon.mn