Хувцсаа шүүгээнд эвхэж хадгалахдаа хэзээ ч өмдөө цамцныхаа дээр эсвэл нэг тавиур дээр тавьж болохгүй. Боломжтой бол хамгийн дээд талд цамцаа түүний дор оймс, өмдөө тавьж байгаарай.
Энэ нь бүсэлхий болон мөрний энерги хоёр хоорондоо холилдохоос хамгаална. Учир нь цамцных нь дээр өмд байдаг хүний хувийн амьдрал төдийлөн сайхан жигд байдаггүй.
ЦАМЦНЫ ЗАХ
Шүүх, цагдаа, буяны ажил, оршуулгын газар гэх сэтгэл санааг чинь тавгүйтүүлдэг газарт очихдоо өмсөж байгаа хувцасныхаа захыг дотогш нь нугалж байгаад орох хэрэгтэй.
Энэ нь танд ямар нэгэн элдэв хар энерги наалдахаас хамгаалдаг. Ер нь сэтгэлд сэвтэй л бол ямар ч газар орсон энэ аргийг хэрэглэж болно.
ТОВЧ
Дутуу товчтой хувцас хэзээ ч бүү хувцасныхаа шүүгээнд байлгаарай. Таны ажил төрөл болон ямар нэгэн бүтэмжтэйгээр хүлээж буй зүйлүүд чинь бүтэхгүйтнэ, удааширч хойшилдог юм. Бүх хувцсаа сайхан шалгаад дутуу товч байвал нөхөж хадах хэрэгтэй.