Дэлхийн од, реппэр Питбулл энэ сарын 21-нд монгол залууст зориулан тоглолт хийх болсон талаар өмнө нь мэдээлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын талаарх мэдээллийг залуус итгэж ядан хүлээж авсан ч дэлхийн супер од Монголд ирэх нь тодорхой болоод буй. Тэрбээр дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд манай орныг тоглолтынхоо хуваарьт оруулсан байна.
Түүний тоглолт гурван цаг үргэлжлэх гэнэ. Үзэгчдийн тав тухыг хангахын тулд тоглолтын талбайг гурван хэсэгт хуваан зохион байгуулах бөгөөд үүний дагуу тасалбарыг дөрвөн ангилалтай худалдаж байна. Тасалбар ангиллаасаа хамаарч 100.000, 50.000, 30.000 төгрөг байна.
Х.Уянга