“One Direction” хамтлагийн экс гишүүн, дуучин Зейн Малик загвар өмсөгч Жижи Хадидтай үерхээд жил гаруйн хугацааг үджээ.
Зул сарын баяраар дуучин залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Гэвч загвар өмсөгч бүсгүй татгалзсан хариуг өгчээ. Жижи гэр бүлтэй болох хариуцлагатай асуудалд гоомой хандахыг хүсээгүй тул дуучин залуугийн саналыг хүлээж аваагүй байна.
“Тэр дөнгөж 21 настай, нөхөрт гарахад бэлэн биш учраас татгалзсан хариуг өгсөн” хэмээн эх сурвалж хэвлэлийнхэнд ярьжээ.
Гэр бүл зохиох асуудлаа хойш тавьсан ч залуус дотно харьцаатай хэвээр байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn