Энэ бол хамгийн чухал нь! Заавал хамгийн сүүлийн үеийн хувцас гэх биш. Хамгийн гол нь тод өнгийн хувцас хүнийг цоглог харагдуулдаг. Өөртөө зохисон цэвэрхэн хувцаслалт чамайг өөр хүн болгоно.
2.Үсний засалт
За алив охид бүсгүйчүүд минь. Энэ бол хувцаслалттай адил бас их чухал юм шүү. Үс сайхан бол зүс сайхан! Сингл гээд арзайгаад, үсэндээ анхаарал тавихгүй байгаа юм биш биз дээ? Үсэндээ анхаарал тавь, чамайг үзэсгэлэнтэй болгох зэвсэг!
3.Бусадтай харьцах
Ажлынхантайгаа, ангийнхантайгаа хамт байж, банал бодлоо солилц. Аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож карьерээ дээшлүүл. Бүсадтай харьцах үедээ, эсвэл олны өмнө гарахдаа “тэр/тэд миний тухай юу гэж бодож байгаа бол?” гэсэн бодлоос зайлсхий. Өөртөө итгэлтэй ярих үедээ хүн өөрийнхөө тухай боддоггүй, ярьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлдэг.
4.”Муу” охин болох
Яаж вэ? яаж гэдгийг мэдэхгүй байна… Муу охин гэж яг ямар хүн бэ гэвэл өөртөө хайртай, өөрийн үнэ цэнийг мэддэг, бусдыг хайрлаж чаддаг ч өөрийгөө нэгт тавьдаг хувиа хичээсэн зантай, шулуухан, шийдэмгийн эмэгтэй. Тэд тийм ч муу биш шүү, жахаан хувиа хичээсэн л болохоос. Тэдний будагнуудын дунд улаан уруулын будаг заавалчгүй байдаг. Тэд өөртөө итгэлтэй бөгөөд, өөрөөрөө бахархаж, өөрийгөө голдоггүй.
5.Чи алдаж болно
Чамайг алдаж эндэх үед бусад хүмүүс чиний өмнөөс гэмшээд л, ёстой балай юм аа гэж хэлнэ. Чи алдлаа гээд яадаг юм! Алдаагаа дахиж давтахгүй байх л чухал. Алдаанаасаа суралц. Одоо өөрийгөө бодоод үздээ, яг юунаас сургамж авж болох юм шиг байна?