Дэндүү туранхай бүсгүйчүүд байдаг шүү дээ. Зарим хүмүүс турах гэж хичээж байхад зарим нь жингээ яасан ч нэмж чадахгүй байгаа хүн ч бий. Тэр хүмүүст зориулж жингээ нэмэхэд туслах 10 зөвлөгөө орууллаа.
Гол анхаарах зүйл бол хооллолт. Таны хооллолт калори өндөр байх, мөн эрүүл хооллолт байх ёстой. 7 хоногт 1-2кг нэмэхийн тулд та:
1.Хоол хүнснээс авах тэжээлийг 500-1000калориор нэмэх хэрэгтэй. Таны амьдралын хэв маяг, жин, хүйсээс хамаарч хүн бүрийн өдөрт авах ёстой илчлэг өөр байна. Өдөрт 500калориор илүү хооллосноор 7 хоногт 0,5-1кг нэмэх гол түлхүүр болж өгдөг.
2.Аль болох байнга идэх. Өдөрт 5-6 удаа хооллож байхыг хичээгээрэй. 2-3 нь закуск байж болно.
3.Уураг ихтэй хүнс хэрэглэх. Жишээ нь махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн болон самар сайн идэх хэрэгтэй. Мөн уураг ууж болно.
4.Өдөрт 3-4 аяга сүү ууж байх. Хэрвээ сүүг байнга хэрэглэх юм бол сүү нь жин нэмэхэд туслах гайхалтай бүтээгдэхүүн юм.
5.Нүүрс усаар баялаг хүнс хэрэглэх. Жишээ нь: гоймон, будаа, талх.
6.Ханаагүй өөх тостой бүтээгдэхүүн хэрэглэх нь бас туслана. Ханаагүй өөх тос нь загас, самар, оливийн тосонд байдаг.
7.Таны бие 7 хоногт хэдэн калори хэрэгтэйг тооцоолоод, зохих хэмжээнээс 1000 калори илүү их идэх хэрэгтэй.
8.Өөх тос, нүүрс ус, уурагаар их баялаг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх. Жишээ нь: мюсли идэх, спагетти дээр 2 халбага оливийн тос нэмэх.
9.Өдрийн явцад 2-3 удаа амны зугаа идэж байх. Хамгийн үр дүнтэй нь самарны цуглуулага, хатаасан жимсний цуглуулга. Мөн унтхаасаа өмнө халуун сүү бутербродтой идээрэй.
10.Таргална гэдэг нь хоол идээд л байх биш. Булчингаа бас сайн хөдөлгөх хэрэгтэй. Фитнесс, дасгалаар хичээллэвэл зөв галбираар таргалах болно.
Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд таргална гэж бодож байвал заавал чихэрлэг, тослог ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэсэн үг биш шүү. Эрүүл аргаар жингээ нэмэх зөвлөгөө орууллаа.