Дэлхийн 15 оронд хэвлэгдэн гардаг, санхүүгийн номер нэг “Форбес” сэтгүүл жил бүр хамгийн их ашиг орлоготой ажилласан Холливудын жүжигчдийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу тус сэтгүүл 2016 оны шилдгүүдээ шалгаруулжээ.
Жүжигчдийн хувьд бусдаасаа илүү өндөр орлоготой байна гэдэг тэдний хувьд алдар хүндийн хамгийн том шалгуур байдаг бөгөөд илүүтэй хөдөлмөрлөж авьяас чадвараа шавхсаны эцэст энэ оргилд хүрдэг нь тодорхой билээ. 2016 оны хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн жагсаалтыг Холливудын хамгийн үзэсгэлэнтэй, залуухан, авьяастай оддын нэг, алдарт жүжигчин Скарлетт Йоханссон 1.2 тэрбум америк долларын ашгаараа тэргүүлсэн байна.
Түүний 2016 онд гол дүрд нь тоглож, хамгийн их ашиг орлого олсон кинонууд бол “Captain America-Civil War”, болон “Hail Caesar” кинонууд юм. Харин түүний араас 1.5 тэрбум америк долларын ашиг орлого олсон амжилтаараа “Captain America” кинонд хамтран тоглосон Крис Еванс болон Роберт Дауни нар жагсаалтыг удаалжээ.
Жагсаалтын дөрөвдүгээр байрт “Suicide Squad”, “The legend of Tarzan” кинонуудад гол дүрийг нь бүтээсэн Маргот Робби 1.1 тэрбум америк долларын амжилтаар жагсжээ.
Харин жагсаалтын тавдугаарт жүжигчин Ами Адамс 1 тэрбум америк долларын ашгаараа шалгарсан юм.
Түүний араас Бен Аффлик, Генри Кавелл, Райн Рейнолдс, Фелисити Жонес болон Вилл Смит нар жагсаалтын эхний 10-т багтсан байна.
Жүжигчин Скарлетт Йоханссоны хувьд түүний гол дүрд нь тоглож байгаа “Ghost in the Shell” хэмээх кино 2017 оны үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа төдийгүй шуугиан тарьсан бүтээл болох төлөвтэй байна. Уг кино 2017 оны гуравдугаар сард нээлтээ хийнэ.