Рок попын ертөнцөд хоолойн чадлаар бус ч гадаад байдлаараа олны анхаарлыг татаж, “од”-ын дайнд хүрсэн бүсгүй бол дуучин Нара. Энгэр задгай хувцас, этгээд чамин стилиэрээ бусдаас ялгардаг түүнийг урлагийн тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэхэд маргах хүн үгүй биз ээ. Тэрбээр “Шинэ-үе” продакшны жүжигчин Батуштай гэр бүл болох дээрээ тулаад хоёр тийш болж байсан. Тэрнээс хойш төдийлөн эр хүнтэй нэр холбогдохгүй байсан дуучин маань саяхан шинэхэн хайртай учирсан сурагтай. Харин түүний хайрын эзэн хэн болох нь тодорхойгүй. Учир нь Нара найз залуугынхаа талаар ихэд нууцалж байгаа бөгөөд “Найз залуу маань их энгийн, даруухан залуу бий. Тэр маань учиргүй том захирал, босс биш. Найз залуугаа энд зарлаад баймааргүй байна.
Урьд нь миний хувийн амьдрал бүгдийн нүдэн дээр ил байсан. Тэглээ гээд хэнд ч хамаагүй шүү дээ. Энэ удаад би нууцалмаар байна” хэмээн ярилцлагадаа дурьджээ. Харин саяханаас дуучин Нараг хөл хүнд болсон гэх бор шувуу нисч эхлэв. Энэ нь батлагдсан үнэн биш ч дуучин бүсгүй маань задгай энгэртэй эротик хувцаснуудаа сольж, аль болох сул, нивсгэр хувцастай ойр ойрхон эмнэлгээр эргэлдэх болсон сурагтай.