Та бүгдтэйгээ өөрт тулгараад байгаа асуудлаа хуваалцаж айдас бас эргэлзээгээ нэг тийш шийдэх гээд л… Би одоо 25тай, эмэгтэй, сургуулиа төгсөөд нэгэн компанид ажилладаг. Одоогоос 2 жилийн өмнө энэ ажилдаа анх ороод л найз залуутайгаа танилцаж байлаа. Хэн ч харсан нүдэнд дулаахан, жирийн л нэгэн залуу. Манай хүн ч жил орчим хайртай гээд л гуйдаг байсын. Эхэндээ анзаараагүй ч яваандаа боломжийн санагдаад, дассан ч юм уу ямар ч л байсан хайртай болсоон. Бид 2 үерхээд яг нэг жил нэг сар болж байна. Бид 2 бие биендээ итгэдэг нас чацуу. Тэр минь надад үнэхээр хайртайгаа байнга мэдрүүлдэг. Бүр хамт ажилладаг эгч нар хүртэл атаархаад байгаа нь мэдэгддэг шүү. Бид 2ийн үүсгэсэн хайрандаа бид хоёр хоёулаа үнэхээр сэтгэл хангалуун явдаг. Тусдаа гарах болон үр хүүхэд гээд л бид 2ийн зүгээс шаардлагатай бүгдийг төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж яваа.
Асуудал гэвэл миний ээж… Би үерхэж байгаагаа гэрийхнээсээ нууж явсаар сая цагаан сараар л халит оруулж золгуулаад гаргасан. Түүнээс хойш зориглож байгаад л гэртээ дагуулаад 2,3 удаа орсон. Гэтэл ээж маань аймаар дургүй ярвайж ирээд л буруу хараад юу ч дуугарахгүй суучихдаг. Ёр нь л янзгүй болж л өгвөл сал гэчих гээд л… Учир нь ээж маань надад найз залуу эн тэр гэсэн асуудал байж болохгүй, залуу байна, сурах хэрэгтэй гэж байнга хэлдэг бас шаарддаг байсан, байсаар ч байгаа…
Харин найз залуу маань болхоор намайг гэрийхэнтэйгээ бүгдтэй нь бүр хол ойрын хамаатан гэлтгүй танилцуулаад л удахгүй нэг гэртээ орно гээд л орон сууцаа бэлдээл гүйгээд байгаа.
Ээж маань яагаад түүнийг минь голоод байгаа юм бол доо. Уг нь хэнд ч гологдхооргүй мэдлэг боловсрол, ажил мэргэжилтэй хүн шүү дээ. Би ээжид аль болох сайн талаас нь танилцуулсан. Гэсэн ч дүргүйгээр барахгүй хүн байна ч гэж тоохгүй юм. Ээжтэй чин сэтгэлээсээ ярилцах гэхээр ээж маань их хаалттай хүн ёрөөсөө амжилтанд хүрэхгүй юм.
Дээр нь бас хүмүүс эхийн зөн гэж байдаг юм ээжээс өөр таних хүн байдаггүй гэж ирээд л өөр дээрээ жишээ авч байгаад л ярихийн. Хайраа дагах уу, ээжийхээ үгэнд орох уу хэцүү байна аа.