… Соруулаар уух
Соруулаар уух нь маш амар байдаг, уруулын будаг арилахгүй. Гэвч үнэндээ соруулаар уух үед та уруулаа жимийж үрчийлгэдэг нь уруулын эргэн тойронд үрчлээ суух эхлэлийг тавьдаг. Мөн тамхи татах нь үүнтэй адил.
… Контакт линз
Хэрэв та линз зүүдэг бол зовхийг өдөр бүр дээш доош татаж сунгаадаг. Энэхүү үйлдэл нь нүдний эргэн тойронд үрчлээ суулгадаг. Тиймээс зовхины тос түрхэж заншаарай.
… Доошоо харж унтах
Та доошоо харж унтдаг бол өглөө сэрэхэд таны арьс хөгжилтэй хэвэнд орчихдог ч амархан хэвэндээ орчихдог. Гэвч нүүрний арьсыг үргэлж даавуугаар үрэхэд нэгдүгээрт арьс амьсгалж чадахгүй, хоёрдугаарт батга гарна, гуравдугаарт арьсны уян налархай байдалд нөлөөлж үрчлээ үүсгэх эхлэл болдог. Үнэхээр болохгүй бол торгон дэрний уут хэрэглээрэй.
… Комьютер, гар утас гэх мэт
Цаг үргэлж копьютер, гар утас ширтэснээр хүзүүнд үрчлээл суулгах, давхар эрүүтэй болох болон арьс уян хатан байдлаа алддаг. Тиймээс аль болох цэх сууж, хүзүү эрүү хоёр 90* байлгахыг хичээгээрэй.