Ер нь аль ч орны урлаг соёлын одод зурчихсан, зорчихсон аятай сайхан харагддаг. Тэдний зарим нь мэс заслын аргаар, зарим нь ч яахав будаг шунх зэргээр болгоод явчихдаг. Гэхдээ одоо сайхан харагдахад ямар ч асуудал байхаа больсон гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Гар утасны аппликейшн, photoshop зэргээр өөтэй талуудаа далдлан өөрийн мэт үзэсгэлэнг тод томруунаар харуулж байгаа нь нэгэн бодлын хялбар ч юм, амар ч юм. Манай олны танил хүмүүс хаанаас нь харсан юугаа янзлуулсан нь хэзээд “баригддаг”.
Харин зурган дээрээ нэг өөр, бидний хэлж сурсанаар “амьдаараа” бас нэг өөр бүсгүйчүүд зөндөө бий. Ямар сайндаа л өнөөх сайхан олны танил хүүнүүдийг чинь олон нийтийн газраар будаггүй явж байхыг нь хараад цочиж байсан тохиолдол өчнөөн бий. Тэдний нэг бол “Амьдралоги” кинонд тоглосон Янжиндулам гэх залуу бүсгүй. Түүнийг зурган дээрээ элдэв эффэкт ашиглан тэнгэрийн гүнж аятай, тээр дээрээс харж байгаа миссүүд шиг өндөр гарах чадвартай хэмээн ойр дотныхон нь шоолонгуй жиг жуг гэлцдэг гэнэ ээ. Нээрээ ч түүнийг хараад байхад зурган дээрээсээ хол зөрүүтэй харагддаг. “Амьдралоги”д тоглоод өөрийнхөө талаархи PR-г тултал нь хийлгэж байгаа түүний аальгүй, соёлгүй зан нь Солонгос улсын урлагын их сургуулийн шилдэг оюутан болсон, цаашлаад урлагийн сургуулиуд наад захын ярианы соёл мэдэхгүй охид залуусыг бэлддэг гэж сэтгэгдэл төрүүлэхээр санагдуулж байна лээ. Телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэрхэн өөрийгөө илэрхийлж байгаагаас үзвэл Солонгосын тэр том сургуулиас аальгүй занд л суралцаад иржээ толгой сэгсрүүлэхэд хүргэснийг нуух юун.
Хамгийн гол нь хатагтай Г.Ундармаа минь ээ, хэрвээ үнэхээр залуу үеэ дэмжиж, бэлдэж байгаа бол наад захын харьцааны соёлтой, хэний дэргэд юу ярьж байгаагаа мэддэг, ганц нэгхэн кинонд тоглохоороо гайхамшиг бүтээчихсэн мэт, өөрийн тань нэрийг шороотой хутгахааргүй охид, залуусыг дэмжвэл өдийг хүртэл босгосон өөрийн тань байр сууринд нэмэртэй баймаар сан. Гадна харагдах байдал доторхоо илэрхийлдэггүй ч яджил Facebook-ийнхээ зураг шиг л бай лдаа гэж хэлтэл биеэ авч явдаг одонцорууд урлагийн салбарт гэтэн орж ирж байгаа нь харамсалтай.