Өнгөрсөн бүтэн сайнд буюу 15-нд нэрт жүжигчин шуугиан таригч Линдсэй Лохан цахим сүлжээн дэх бүх зургаа устган профайль дээрээ «Alaikum salam» гэж бичжээ.
Цахим хэрэглэгчид үүнийг нь мусульман шажинд эгнэгт буцалтгүй орсоны баталгаа хэмээн хүлээн авсан бол лалын шажинтнууд ариун номын замд орж амьдралаа шинээр хэлж байгаад нь баяр хүргэцгээж байна. Линдсей өнгөрсөн оны 10-р сард Түрэгийн Haber Turk сувагд ярицлага өгөхдөө ариун судар Коран амьдралд нь шинэ утга учир авчирч өгсөн хэмээн хэлж байсан.
-Лондонгийн найз нар маань намайг байнга дэмжиж ирсэн, Саудын Арабийн найз нарын маань авчирч өгсөн Кораныг би Нью-Йоркод байхдаа уншиж судалж эхэлсэн. Ариун судар надад өөрийгөө танин мэдэх шинэ үүд хаалгыг нээж өгсөн, жинхэнэ үнэнийг таньж мэдэхэд тусалсан-
Үүнээс хойш тэрээр Сирийн дайны хөлд нэрвэгсэдэд идэвхитэй тусалж лалын хүмүүнлэг тусламжийн ажилд оролцож эхэлжээ.
Өөрөө ч дайн болж байгаа газард хэдэнтээ очсон гэнэ. Өдгөө цахимд амьдралдаа зөв сонголт хийсэн Линдсэйд баяр хүргэсэн, магтан сайшаасан мусульманчуудын постууд олноороо орж байна.
НУУЦ.мн