Гэртээ маш энгийнээр хийж болох шоколадтай пирогийг танилцуулж байна. Хийх хугацаа 40 минут
ОРЦ: 8 хүнээр
– 100г цэвэр хар шоколад
– 100г цөцгийтэй масло
– 150г элсэн чихэр
– ½ стакан нунтаг какао
– Ваниль
Хийх арга:
1. Зуухыг 150С-т халаана. 20см диаметртэй листыг маслоор тослоно. Тослосны дараа нунтаг какао цацна
2. Буцалж буй усны ууран дээр масло шоколадаа хайлуулна. Халуун уурнаас авсны дараа элсэн чихэр, ваниль нэмж өгнө. Бэлэн болсон зуурмагийг листэнд байрлуулна.
3. Зууханд 30 минут шарсны дараа 10 минут хэвэнд орохыг хүлээж гаргалгүйгээр байранд нь байлгана. Гаргаж ирсний дараа хөргөнө.