Орц: 4 хүний порц:
Тахианы мах – 500 г
Төмс – 500 г
Лууван – 2 ш
Гоньдны үндэс – 1 ш
Бөөрөнхий сонгино – 1 ш
Улаан буудайн гурил – 2 х. халбага
У ргамлын тос – 40 г
3%-ийн уксус 2 ц. халбага
Давс, нунтаг улаан перец – амт орохоор,
Цөцгий – 4 х. халбага.
Хийх арга: Тахианы махаа чанаж шөл гаргана. Лууван, сонгино, гоньдыг савхан хэлбэртэй хэрчээд 5-7 минут ургамлын тосондоо хуурч, дараа нь уксус нэмээд сайн ширгээнэ. Буцалж буй шөлөндөө том том хөшиглөсөн төмсөө хийгээд 7-10 минут чанана. Хуурсан ногооонуудаа хийж, перец, давс, гурил (урьдчилан хайруулын тавган дээр алтлаг өнгөтэй болтол хуурч, 3-4 хоолны халбага бүлээн шөлөнд хийж хутгасан байна ) зэргээ хийж буцалгана. Дахин 15-20 минут буцалгана. Шөлийг таваглахдаа таваг тус бүрийд цөцгий хийнэ.