Дуучин Бейонсе 8 сая лайк ганцхан хоногт авсан нөгөө жирэмсэн зургаа бүрэн эхээр нь цацлаа. Энэхүү цуврал зураг авалтад тэр охин Блу Айвийн хамт оролцсон аж. Жирэмсэн цуврал зураг дээрээ Бейонсе эртний домгийн баатруудын дүрийг бүтээжээ, Венера дагина шиг цэцгэнд умбан цээжээ нүцгэлж эсвэл лусын дагина мэт далайд шумбах зэргээр.
Бейонсе “Цуврал зургийн маань гол утга санаа бол охин хүүхэд хувирч өөрчлөгдөн бүсгүй хүн болдог, бүсгүй хүн эх болдог, эх хүн улмаар Венера болж байгааг харуулсан” хэмээн тайлбарлав. Бейонсе эдгээр зургийнхаа доор “Би 3 зүрхтэй” гэж бичсэн нь нөхөр, охиныхоо хамт ихрүүдээ хүлээж байгааг шүтэн бишрэгчиддээ давхар сануулсан бололтой.
“Бейонсе, Жей-Зи нарын гэр бүлийг удахгүй мэндлэх энэ ихэр хүүхэд аварлаа. Тэд салах гэж байснааа хиймлээр үр тогтоосон” гэж өрнөдийн сонин хэвлэлд бичиж байна. Тэд энэ үеэр зориуд эр ба эм үр хөврөлийг сонгож авсан гэнэ. Рэппер Жей-Зи аль хэдийнээс дахин нэг хүүхэдтэй болохыг хүссэн ч бүтэхгүй байсан, тэгээд эхнэрээ ятган орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглан хиймлээр үр тогтоосон гэж өрнөд шуугисаар.